Алтан Дорнод Тайхар баг Тайваний их дуулга руу зорьлоо


Гурван удаагийн үндэсний лигийн аварга Архангай Алтан Дорнодын Дайчид клубээс угшилтай Алтан Дорнод Тайхар баг Тайваний их дуулгыг зорьлоо. Т.Ариунболд эзэнтэй тус баг нь энэ сард Мальдивт болж өндөрлөсөн Ази тивийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Аваргаар шалгарч Монголын сагсанбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үдсэн билээ. Ер нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Алтан Дорнод Монгол ХХК-ийн удирдлагууд МҮСБХ-оос дутуугүй сайн ажиллаж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Ялангуяа Т.Ариунболдын дэмжлэгтэйгээр Монголын шилдэг сагчид дэлхий нэр алдараа цуурайтуулж буй нь талархууштай. Тус баг хамт олон амжилт хүсэхийн сацуу нийт Монголчуудынхаа өмнөөс сэтгэлийн сүүн цацалыг өргөе.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ