Түр хугацаагаар мах экспортлохгүй
БНХАУ-аас гаралтай коронавирусээс урьдчилан сэргийлэхээр Монгол Улс хилийн хориг тавьж, зарим бүтээгдэхүүний экспортоо зогсоогоод байгаа юм. Үүний нэг нь махны экспорт юм. Одоогийн байдлаар дотоодын махны хэрэгцээг тогтвортой байлгахын тулд экспортыг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоогоод буй.
Энэ онд Монгол Улс 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсон. Үүнийхээ долоон сая малыг буюу 174 мянган тонн мах экспортлох боломжтой гэж тооцсон юм.
Өнгөрсөн онд гэхэд Монгол Улс махны экспортоос 132.2 сая ам.доллар олсон. Эдгээрийн 57.7 сая ам.доллар нь адууны мах байгаа юм.