Хөрөнгийн биржид тайлангаа өгөөгүй бол хариуцлага ногдуулна
Монголын Хөрөнгийн биржид нийт 199 ХК байдгаас одоогийн байдлаар 120 нь тайлангаа өгчээ. Тиймээс бүртгэлтэй компаниуд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй нөхцөлд хариуцлага ногдуулахыг биржээс анхаарууллаа.
Бүртгэлтэй ХК-иуд Үнэт цаасны зах зээлийн тухай болон “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-д заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг хоёрдугаар дугаар сарын 10-ны дотор /нэгдсэн тайлангаа гуравдугаар сарын 1-ний дотор/ Монголын Хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй үлдсэн, нэр бүхий ХК-иуд 2 дугаар сарын 24-ний дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ болон МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага ногдуулахыг Монголын Хөрөнгийг биржээс анхааруулав.