"Хөх сувд-2020" мөсний баярыг албан ёсоор цуцалжээ

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.
Коронавирүсний эрсдэлийг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Мөсний баярыг цуцлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эрх бүхий байгууллагын шийдвэрээр "Хөх сувд-2020" мөсний баярын зохион байгуулах товыг албан ёсоор цуцаллаа. Мөсний баяр сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаад дотоодын 15-20 мянган жуулчин ирдэг олон улсын томоохон аялал жуулчлалын үйл ажиллагаа болсон  юм.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ