Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1921 болжээ

Өнгөрсөн мягмар гарагийн өглөө халдварласан хүний тоо 59900 давж, 7862 хүн эдгэрсэн тухай мэдээлсэн юм. Сүүлд мэдээлснээр, Хубэй мужид нас баралтын түвшин 3.11 орчим хувьтай байгаа аж.
Мэдэгдэлд дурдсанаар, өвчний дэгдэлтийн гол эх үүсвэр хэмээн тооцогдож буй Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо 44400 давсан байна. Халдварын тоогоор Сяогань болон Хуанган хоёр болон гуравдугаар жагсаж байна.