Бэлэн байдал хангаагүй 24 эмнэлэгт албан шаардлага хүргүүлжээ
БНХАУ-д гарсан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 129, хилийн Мэргэжлийн хяналтын албадад 83 эрүүл ахуйн халдвар хамгааллын 83 улсын байцаагч ажиллаж байна.
Энэ хугацаанд тус байгууллагаас давхардсан тоогоор 79 төрлийн зөвлөмж, 44 төрлийн сэрэмжлүүлэг боловсруулж, 4211 аж ахуйн нэгж байгууллага, цахим сүлжээгээр түгээжээ.
Мөн 180 эрүүл мэндийн байгууллагад хяналт шалгалт хийж, бэлэн байдал хангагдаагүй 24 эмнэлэгт албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.