Гайхамшгийг хүн бүтээдэг



Duty Free компанийг үндэслэгч 81 настай мөн 7.5 тэрбум долларын хөрөнгийн эзэн.
Гэвч тэрээр хувьдаа машингүй, онгоцны тансаг ангилалаар нисдэггүй, түрээсийн байранд амьдардаг. Чак Фини 15 цагаар ажиллаж, хамгийн энгийн цамц өмсдөг. Өөрийн төрөлх эх нутаг болох Ирландад тэрээр Америкийн жуулчин мэт амархан танигддаг нэгэн. Тэрээр рестораны хоолоос илүү энгийн гуанзанд орох дуртай бөгөөд чадварлаг оёдолчины хувцсыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дэлгүүрээс илүүд үздэг, байнга метро эсвэл такси ашигладаг.
Та түүний тухай ийм энгийн бүхнээр ойлгоод сайн хүн юм гэхээс илүү, сүүлийн 30 жилийн хугацаанд тэрээр зургаан тэрбум гаруй долларыг буяны үйлсэд хандивлаагүй л бол түүний хожоотой сэтгэж чадсан сайн бизнесмен гэж бодох байсан байх. Хандивын мөнгийг АНУ, Вьетнам, Австрали, Өмнөд Африк, Ирланд, Бермуд дахь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, асрамжийн газрын засвар үйлчилгээнд зарцуулсан. Тэрбээр энэ ажиллагааг зогсоох бодолгүй байгаа бөгөөд бүх хөрөнгө мөнгөө сайн үйлсийн төлөө өгөх төлөвлөгөөтэй байгаа.
Түүгээр ч үл барам алдартай баян баян хүн зөвхөн мөнгө төдийгүй алдар нэрийг ч сонирхдоггүй:
Тэрбум доллараа тараасны ард чимээгүй үлдэхийг хичээсэн бөгөөд эхний 15 жилийн хугацаанд тэр үүнийг амжилттай хийсэн, учир нь түүний буяны ажлыг хэн ч мэддэггүй байв. Дараа нь "илчлэлт" ирсэн боловч түүний дараа Фини маш даруухан аашилж, 2012 он хүртэл ердөө 5-аас илүүгүй ярилцлага өгсөн байна.
Чак Фини бол гайхалтай хүн. Өөрийн бизнесийг доод талаас нь эхлүүлж хэдэн жилийн дараа тэрээр 27 орны 200 ажилчинтай компанийг байгуулах боломжтой болсон. Түүний орлого асар ихээр нэмэгдсэн боловч ихэнх нь шууд л Атлантын филантропийн буяны санд очжээ. Энэхүү мэдээлэл нийтийн шинжлэх ухаан, технологийн сэтгүүлд 11-р сард бичигдсэн.
Жишээ нь эмнэлэгт мөнгө хандивлаж, үүний ачаар тэд хэрхэн сайн үйл бүтээглэж байгааг харах л илүү их таалагдах болно гэдэгт би итгэж байсан. Банкинд хадгаламж байршуулахаасаа илүү сайн үйлсэд хөрөнгө оруулах нь логик юм ”гэж Фини хэллээ.
Билл Гейтс, Чакийг хамгийн сайн дүрийн загвар гэж нэрлэсэн бөгөөд тэрээр амьдралдаа сайн зүйл хийх хамгийн сайн үлгэр жишээ гэдгийг тэмдэглэжээ.

Орчуулсан СайханУул.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ