Украйны босогчид Хятадаас нүүлгэн шилжигдэн ирж буй иргэд рүү дайрчээ


Коронавиурсын дэгдэлтийн улмаас Украйны засгийн газар Хятадад аж төрж буй иргэдээ буцаан эх оронд нь авчрах шийдвэр гарган нисэх онгоцоор иргэдийг зөөвөрлөн ирсэн билээ. Тэгвэл эдгээр нүүлгэн шилжүүлэгдэн ирсэн иргэдийг Нови Санжары дахь эмнэлэгт 14 хоног тусгаарлаж биеийн байдлыг нь хянаж халдвар авсан эсэхийг нь шалгахаар болсон юм.
Гэтэл өчигдөр тус бүс нутгийн зарим оршин суугчид энэхүү шийдвэрт дургүйцэж, Хятадаас ирсэн хүмүүсийг халдвар тараана гэж үзсэн бөгөөд тэдний суун ирж байсан автобус руу дайрч үймээн гаргаж, цагдаа хүчнийхэнтэй тэмцэлджээ.
Уг явдлыг дуулсан Украйны ерөнхийлөгч Зеленский ард иргэдээ эв найртай байхыг уриалж “бид бүгд л хүн төрөлхтөн” шүү дээ хэмээн хэлсэн юм.
Нови Санжары нь 100.000 гаруй оршин суугчтай хотхон юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ