Хувьцааны дансыг цахимаар нээх боломжтой брокерийн компаниуд
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны данс нээлгэхээр нэг брокерын компанид өдөрт 200 гаруй хүн дугаарлаж байсан нь саяхан. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс ирэх тавдугаар сард иргэн бүрд ногдол ашиг олгоно хэмээн мэдээлсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг 2.5 сая иргэнд хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож, үүний ногдол ашиг нь 96480 төгрөг байхаар тогтоосон юм. Одоогоор 1.8 сая иргэн дансаа нээлгээд байгаа бол 600 орчим мянган иргэн дансаа нээлгээгүй байгаа аж.
Урд хөршид тархаад буй ковид 19-ын халдвараас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоосон энэ үед зарим брокерын компаниуд онлайнаар данс нээдэг болсон байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 52 брокерын компаниас дараах компаниуд цахимаар данс нээх үйлчилгээ үзүүлж байгаа аж.