Дэлхийн банк 2020 онд Монгол Улсын эдийн засаг 0.5 хувиар буурна гэж төсөөлжээ
Дэлхийн банк "Монгол Улсын эдийн засгийн тойм" тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн оноос эхэлсэн Монгол Улсын эдийн засгийн уналт энэ онд үргэлжилнэ хэмээн төсөөлжээ. Тодруулбал, 2019 онд 5.8 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 5.3 болж буурна хэмээн тооцсон байна. Дэлхийн банк энэхүү тайланг гаргахтай зэрэгцэн коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор манай улс экспортоо зогсоосон. Тиймээс энэ онд Монгол Улсын эдийн засаг Дэлхийн банкны төсөөллөөс ч илүү унах магадлалтай.