Д.Сарангэрэл: Шинэ коронавирусний оношлуурт эргэлзэх шаардлагагүй

Шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдлыг оношлож буй оношлуурт эргэлзэх шаардлагагүй гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэв. 
Улсын онцгой комисс энэ сарын 26-нд хуралдаж, БНСУ-аас Монгол Улсад ирж буцах бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргасан. Хуралдааны шийдвэрийн талаар танилцуулах үеэр Сайд Д.Сарангэрэл дээрх мэдээллийг дурдсан юм. Тэрбээр, "
Монгол Улсад Япон Улсад үйлдвэрлэсэн оношлуураар шинэ коронавирусний халдварыг илрүүлэх оношилгоог хийж байна. Өнөөдрийн хүртэл сэжиглэсэн 300 гаруй тохиолдлыг тус оношлуураар шинжилж шинэ коронавирусний халдвар илрээгүй. Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчин дэгдсэн халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол Улсад шинэ коронавирусний халдвар ороогүй гэдэгт эргэлзэж,  илрүүлж чадаж байгаа эсэхэд иргэд эргэлзэж ярьж байна. Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан. Тодруулбал, амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд тус багажаар шинэ коронавирусний оношилгоог давхар хийсэн. Ингэхэд шинэ коронавирусний  халдвар илрээгүй. Тиймээс оношлуур үнэн зөв дүн гаргаж байна гэж үзсэн" хэмээв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ