Даавуун маскаа ЗӨВ СОНГОЖ хэрэглээрэй!

Баталгаагүй даавуун маскны замбараагүй хэрэглээ нь таныг корона вирусаас гадна олон төрлийн амьсгалын замаар халдварладаг өвчнөөр өвчлүүлэх мөн арьс салстын харшил үүсгэх аюултайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна!
Манай улс бүхий л даавуун материал, бөс барааныхаа дийлэнх хувийг БНХАУ, БНСУ-аас импортоор оруулж ирдэг. Даавуу нь үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн явцад маш олон бохирдолттой үе шатыг туулж ирдэг бөгөөд тэрхүү даавуугаар амны хаалт үйлдвэрлэн шууд хэрэглээнд гаргаж буй нь эрүүл ахуйд туйлын аюултай байдал бий болгоод байна. Учир нь амны хаалт нь эрүүл ахуйн онцгой бүтээгдэхүүн бөгөөд хүний амьсгалах эрхтнийг нян, бактери, вируснаас хамгаалах үүрэгтэй.
Гэвч дээр дурьдсанчлан стандартын бус хэмжээтэй, хэт полистер буюу нелон орц ихтэй, угааж цэвэрлэн, өндөр темпратурт ариутгаагүй амны хаалт зүүснээр сүрьеэгийн савханцар зэрэг биднийг хүрээлэн буй орчны гадаргуу дээрх олон төрлийн өвчнөөр таныг өвчлүүлэх магадлалыг эрс нэмэгдүүлэхийн дээр даавууны үйлдвэрлэл, тээвэрлэлтийн явцад бий болсон механик бохирдол нь хүний амьсгалын чийгтэй халуун агаартай урвалд орж арьс салстанд харшил өгөх онцгой аюултай байна.
Энэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын эрүүл мэндийн яам, Хүнс өдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн байгууллага болох Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжлтэнүүд, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, түүний гишүүн оёдлын үйлдвэрүүд хамтран ариутгасан, шууд хэрэглэх цэвэр маск үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Дээрх байгууллагуудын 2020 оны 02-р сарын 20 ны өдрийн хуралдаанаар амны хаалтны стандартыг баталж, үнийн хөөрөгдөлгүй ард иргэдэд нийлүүлэх зорилгоор 1 болон 3 ширхэгээр савлан зах зээлд нийлүүлж эхэлжээ.
“УханьВирусCудлалынХүрээлэн”-д ажилладаг америк, солонгос эмч нарын гаргасан зөвлөгөөгөөр корона вирусын эсийн хэмжээ 400-500nm буюу ширхэг том учраас N95 стандартын маск төдийгүй энгийн хамгаалалтын маск ч бүрэн шүүх (filtering) буюу хамгаалж чадна. Жишээлбэл N95 маск нь вирусыг нэвтрүүлэхгүй 6 цаг хамгаалж чадах бол бусад энгийн маск 2 цаг хүртэл нэвтрүүлэхгүй барих боломжтой талаар дурьдсан байна.
Эцэст нь амны хаалтны хэрэглээг товчлон дүгнэхэд
1. Маскыг 2-3 цаг тутам заавал сольж хэвших
2. Даавуун болон стандартын дагуу угааж ариутгасан маскыг хэрэглэх
3. Хөвөн даавууны өндөртэй материалтай нягт зузаан нэхээстэй, 2 доошгүй давхар маск сонгож хэрэглэх.
4. Угааж ариутгаагүй маскыг авч хэрэглэх тохиолдолд 40 өөс дээш хэмийн усанд сайтар угааж, өндөр температураар индүүдэж хэрэглэх
Маскны борлуулалтай холбоотой мэдээллийг дараах утаснаас лавлана уу!!!
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоо
Утас: 99900458

скачать dle 12.0

Холбоотой мэдээ