“The Hu” хамтлаг амьд хөгжмийн наадамд нэр дэвшжээ

“The Hu” хамтлаг Английн нийслэл Лондон хотноо 2020 оны тавдугаар сарын 21-нд болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшжээ.
Тус хамтлаг уг наадмын “Best_International_Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулах юм.
Тус наадмыг 2017 оноос хойш амьд хөгжим тэр дундаа хүнд хөгжмийн урсгал рок, хард рок урсгалын шилдэг уран бүтээлчдийг шалгаруулахаар зохион байгуулж буй аж. 
Нэр дэвших уран бүтээлчдэд өгөх саналыг цахимаар авч байгаа бөгөөд https://vote.heavymusicawards.com/ линкэд хандан өөрийн саналаа дараах зааврын дагуу өгөх боломжтой. Бүх номинацид дэвшсэн уран бүтээлчдээс аль нэгэнд саналаа өгсний дараа санал эцэслэн баталгаажна.
Өөрөөр хэлбэл нийт 11 номинацид нэр дэвшсэн уран бүтээлчдийн аль нэгийг сонгохдоо "Best International Breakthrough Band" номинацид нэр дэвшсэн "The Hu" хамтлагтаа саналаа өгөх боломжтой юм.
Санал өгөх заавар:
Номинаци бүрт аль нэг хамтлаг, уран бүтээлчийг сонгоно.
"Best International Breakthrough Band" номинацид The HU хамтлагийг сонгоход SELECTED: THE HU гэсэн бичиг гарч ирэх болно.
Хамгийн сүүлд өөрийн овог нэр, и-мэйл хаягаа бичнэ.
Эцэст нь Submit Votes буюу Санал өгөх хэсгийг дарна.
Montsame.mn

скачать dle 12.0

Холбоотой мэдээ