Буутай сельфи хийх гэж байгаад асардаг хүүхдээ бууджээ

Америкийн Техас мужийн Хьюстон хотод хүүхэд асрагч эмэгтэй буу барьж сельфи хийх гэж байгаад 10 настай хүүг буудсан хэрэг гарчээ.
19 настай Кайтлин Смит гэх эмэгтэй хохирогч  хүүгийн асрагчаар ажилладаг ба буу барьж зургаа авахуулах гэж байгаад  ийнхүү түүний  гэдсэн тус газарт нь санамсаргүйгээр буудсан байна.  Иймд Кайтлинийг хүүхэд гэмтээсэн, хүний биед хохирол учруулсан хэргээр баривчилсан аж.
Бууны сум хүүгийн амин тус газар тусаж,  биеийн байдал нь маш муу байсан ч одоогоор нөхөн сэргээх эмчилгээ хийлгэн дээрдэж байгаа гэнэ. Мөн энэхүү буу хүүгийн гэрт аюултай нөхцөлд хадгалагдаж байсан болохыг цагдаа нар онцлоод байна.
Түүнчлэн Америкийн гаргасан судалгаагаар өнгөрсөн жилд 6.155 хүн буудуулсны улмаас амиа алдсан байдаг бол үүний 321 нь санамсаргүй ослын аюулаас болсон байдаг гэжээ. Мөн 3.760 орчим насанд хүрээгүй хүүхдүүд бууны шархнаас болж хорвоог орхидог байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ