Европын нээлттэй тэмцээнээс жүдочид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
Варшав хотноо 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд зохион байгуулсан жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнээс монгол жүдочид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Польш улсад болсон тус тэмцээнд 40 орны 407 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн байна. Энэ тэмцээнд Монгол улсаас жудо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Батгэрэлээр ахлуулсан таван тамирчин оролцов.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат хүрэл медаль хүртсэн бол Э.Сумьяабазар шагналт тавдугаар байрт шалгарч, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа, Испани, Польшийн тамирчдыг ялж, гуравдугаар тойрогт ОХУ-ын Олег Бабгоевт ялагдснаар тэмцээнээ дуусгажээ.
Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Украины Христина Хоманыг, хагас шигшээд Нидерландын Марит Кампсийг тус тус ялж шигшээд шалгарч Чехийн Маркета Паулусоватай хүч үзэн вазири үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д "Женко" клубын тамирчин О.Цэцэнцэнгэл эхний тойрогт Польшийн Доминик Маяовскийг цэвэр ялж, дараагийн тойрогт Нидерландын Жур Спичкерст ялагдан, торгуулийн тойрогт Канадын Марк Дешейнесийг ялж, хүрэл медалийн төлөө Беларусийн Яхор Кухаренкаг цэвэр ялсан байна.