Өмнөд Солонгосчууд “Сovid -19” вирусний талаарх утасны аппликейшнийг идэвхтэй хэрэглэж байна
Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусний талаарх шинэ мэдээ, мэдээллийг агуулсан утасны аппликейшнийг танилцуулсан нь тун эрэлт хэрэгцээ ихтэй болоод байна. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар Өмнөд Солонгост Google Play-ээс хамгийн олон мянгаар татагдсан ухаалаг гар утасны 15 шилдэг аппликейшны дийлэнхи нь коронавирусний талаарх апп-ууд байжээ.
Тухайлбал, “Corona 100m” гэх аппликейшн цаг тутамд 20 мянгаар татагдсан байна. Энэ апп нь Өмнөд Солонгост хамгийн сүүлд аль хот, мужид коронавирусийн халдвар бүртгэгдсэн, тухайн өвчтөний нас, үндэс, халдвар авахаасаа өмнө ямар газруудад очсон талаарх мэдээллийг агуулсан юм. Мөн иргэд дээрх аппликейшныг утсандаа татсаар Covid-19 вирус бүртгэгдсэн бүсэд хэр ойр эсвэл хол яваагаа харах боломжтой. Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд гарсан “Corona 100m” апп-ийг 1 сая гаруй хүн утсандаа татан суулгасан байна.
Moнголын мэдээ