Нэрлэсэн жилийн тугийг Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өглөө

Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ оныг хоймор нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүх салбарууд нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл-Итгэл-Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарласан. Дэмжихжилийн ажлын туг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст 7 хоног аялаад өнөөдөр Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авлаа.
Стандарт хэмжил зүйн хэлтэс нь хэрэглэгчдийг буруу хэмжлийн сөрөг үрдагавраассэргийлэх, чанар стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох улмаар экспортыг нэмэгдүүлэхэдстандартчиллаардэмжлэг үзүүлдэг аж. Тус байгууллагын баталгаажуулалтын алба мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл”-ийгСХЗХ-ийн дэргэд байгуулсан. Энэ хүрээнд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгох шийдвэр гаргах ажлыг аймгийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэдэг болсон нь орон нутагт шаардлага хангасанбрэндбүтээгдэхүүн бий болоход дэмжлэг үзүүлэх боломжтой болжээ.
Мөн төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор иргэдэд үйлчилгээ үзүүлдэг өрөөнүүдийг нэг давхарт төвлөрүүлж, өөрсдөө засч тохижуулсан байна. Туг нэг байгууллагад долоо хоног аялах бөгөөд сумд, агентлаг, байгууллагууд нэрлэсэн жилийн захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх, оролцоог хангах, зохион байгуулж байгаа болзолт уралдаануудыг иргэдэд хүргэх, инновац шингэсэн бүтээлч ажил санаачилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, тугийг хуваарийн дагуу дараагийн байгууллага, суманд шилжүүлэх, ажлын тайланг гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлэх ажээ.
Эх сурвалж: Montsame.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ