Сарнай цэцгийн шид
Сарнай цэцэг нь хатан хаан Венерагийн хайр, гоо үзэсгэлэнг толилуулагч бурханы цэцэг гэж тооцогддог. Тиймээс хайр, ид шид, гоо сайхны төлөөлөл болгон урт хугацааны туршид бэлгэдэл болгон ашиглаж байна. Сарнай нь эмэгтэй цэцэг бөгөөд түүний энерги нь зөөлөн, энхрий гоёмсог дэлбээнээс нь сацардаг хэмээн адилтгадаг аж.
Ягаан сарнай цэцгийн домог.
Сарнайн анхлан төрсөн газрыг Перс орон хэмээдэг.
Ургамал судлаачид сарнайг 16-р зуунд анх Энэтхэгт авчирсан бөгөөд тэндээс Европт хүрчээ.
Сарнайн домог бараг бүх соёлоос олддог. Энэтхэгт Лакшми нэртэй хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг сарнай ягаан нахианаас төрсөн хэмээдэг. Тэрээр Вишну бурханы эхнэр болоход Гоо үзэсгэлэн бол бурханы бэлэг хэмээн тунхаглажээ.
Улаан сарнай.
Хамгийн хүчит ид шидийн утга нь улаан сарнай юм. Грекийн домогт өгүүлснээр, гал улаан сарнайн дэлбээ, Апродитын хөлнөөс дусласан цуснаас өнгөө олж, дусалнаас шидэт улаан сарнай ургасан домогтой.
Эртний Грекчүүд сарнайг бурхны бэлэг болгон шүтэн мөргөж, сүйт бүсгүйдээ ягаан өнгийн сарнай бэлэглэн,, шинээр гэрлэсэн хосуудыг ягаан сарнайн дэлбээтэй шүршүүрт оруулдаг байв.
Ромд хайртай залуугийнхаа биеийг сарнайн дэлбээ хөвсөн усаар шүршиж, эмэгтэйчүүд гоо сайхнаа хадгалахын тулд сарнайн дэлбээт усанд булхаж, охидууд хайртай хүндээ дур булаам харагдахын тулд сарнайн утлагаар биеэ ариусгадаг байжээ.
Сайхан Уул