Мэргэн онч үгс



Нэгийг ч болов мөрдлөг болгоорой..Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/
Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/
Бурхан ч сэтгэлээс гардаг.
Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/
Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/
Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/
Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/
Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/
Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/
Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/
Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/
Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/
Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь
Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/
Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/
Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/
Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/
Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. /Ярослов Галан/
Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс)
Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно…
Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур…
Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан
Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди
Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс
Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг
Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. Томас Жеферсoн
Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. А.С.Макаренко
Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг
Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл
Ухаантай хариулт сонсоё гэвэл
Ухаантай асуулт асууж сур… Гёте
Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө. Эпихарн
Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг.
Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана
Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Далай лам
Урсгал голийн усанд 2 орж болдоггүй.
Өнөөдөр чамд дахиж олдохгүй… Их сэтгэгч Гэраклит
Итгэл хүч болдог. /эртний нэгэн улсын цэргийн хуягны бичээс/
“Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг…” (Heaven helps those who help themselves)
Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг
Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.
Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог.
Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ
Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/
Бид өөрсдөө л өгөөгүй цагт
Бидний өөрийгөө хүндлэх үзлийг хэн ч булааж авч чадахгүй. /Ганди/
Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна
Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм. Mark Twain
Тэнэг хүн чамайг магтахад чи түүний тэнэгт эргэлзэж эхэлдэг..
Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус
Харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй. Аристотель
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. (Пифагор)
Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.
Амьдрал бол сул хяналт – Хатуу шалгалт..
Довтолж буй дайснаас биш
Долигнож буй анд нараасаа болгоомжил
Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун.
Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун.
Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ..
Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог.
Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар харсаар
Шинээр нээгдсэн хаалгаа анзаарахгүйн бий.
Гайхамшгийг хvсч буй хvнд тэвчээр хэрэгтэй.
Бэрхшээл тулгарсан үед
Зорилгоо улам томосгож байх хэрэгтэй
Тэр үед бэрхшээл болгон өчүүхэн болдог…..
Шадарлан явж хүчээ өгсөн бол
Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго.
Бэрхшээл гэдэг бол ажлын энгийн нэг л хэсэг.
Шүүмжлэлээс шүр сувдыг нь олж түүх ёстой.
Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг.
Нохой хүний хэлээр ярина гэдэг гайхамшиг
Хүн нохойн хэлээр ярина гэдэг гутамшиг
Амьдрал бол түүний тухай бидний бодол юм
Тоглоом дуусахад, хүү ч ноён ч адилхан л саванд ордог. Итали үг
Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас
Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар. /Альберт Эйнштейн/
Биелүүлэх чадал заяагаагүй тийм хүсэл хүнд төрдөггүй.
Сонголт хэзээд байдаг харин
Сонгох чадвар хүн бүрт байдаггүй
Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож
Амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг.
Харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралиа хайгаад байдаг…..
“Сэтгэлд зай олдвол бөгсөнд зай олдоно” Хятад зүйр үг
Агуу хvмvvс сэдэв ярьдаг
Энгийн хvмvvс амьдрал ярьдаг
Жижиг хvмvvс хvн ярьдаг
Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг
Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог
Хvчирхэг нь боломжийг бvтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хvлээдэг
Тэнэгvvд нь боломжийг алддаг
Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил…
Авах хvнд нэг vг ч эрдэнэ
Орхих хvнд мянган сургаал ч улиг. Д.Равжаа
Чингис хааны алтан сургаалиас
Даян дэлхийг түвшитгэн зассугай гэхүл
Даяар олон иргэнийг хураан эедүүлэгтүн
Дэлхийн хүмүүн олныг эедүүлье гэхүл
Далай их сэтгэл итгэлийг ологтун
Gants sain zuil bol medleg, gants muu zuil bol tuuniig toohgui baih yavdal yum
Hun hezee yu hiisnee bish, harin tsaashid uur yu hiih ve gedgee harah heregtei
Хүний итгэлийг олох амархан
Тэр итгэлийг даана гэдэг л хамгийн хэцүү, Аав ээжээсээ алганы амт үзэж явсаных Одоо би өдий зэрэгтэй яваа юм аа
Хүнд та хариу нэхэлгүй тус бол
Хариу нь хүсэлтгүй өөрөө ирдэг юм тэр л жинхэнэ тус
Эдээр урам хайрлахаас
Итгэлээр урам хайрла
Танин мэдхүйн баялаг бол байгалиас хүнд заясан хамгийн сайхан хишиг юм. А.Эйнштейн
Худал үнэнд нуугдах Үнэн худалд нуугдах үе бий. .
Агуу хүмүүс сэдэв ярьдаг Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
Зорилготой хүн таваг дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг.
Ugsun vvrgiig yal bish uuriiguu taniulah bolomj gej huleen avsan ni gyalalzdag.
“Өмдгүй байж, өвдөг цоорхойг шоолов”, “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав”
“Бардам ам шалдан гуя”
“Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм”
“ЦЭЦЭНИЙ ГАРТ ОРСОН ХОР Ч ЭМ БОЛДОГ, ТЭНЭГИЙН ГАРТ ОРСОН ЭМ Ч ХОР БОЛДОГ” КАЗАНОВА.
Даян дэлхийг түвшитгэн зассугайгэхүл
Даяар олон иргэнийг хураан эедүүлэгтүн
Дэлхийн хүмүүн олныг эедүүлье гэхүл
Далай их сэтгэл итгэлийг ологтун
Эгэл иргэн олны сэтгэл итгэлийг олвоос
Энэхэн дэлхий даяараа энхжин болмуй
Хол ойрынхоны сэтгэлийг сэвтээн алдвал
Хотол дэлхийг алдсанаас ялгаа үгүйг мэдтүгэй…
Чингис хааны сургааль
“Эцсийн vр дvнгийн талаар байнга бодож, шаналж явдаг хvн ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэтгэл санаа нь vймэрдэг. Тиймээс тогтворгvй тэвчээргvй болсон тэр хvн хvссэн vр дvндээ хvрч чаддаггvй бөгөөд хэнд ч vнэнч бишээр ханддаг”
Тэвчээр хүнд ухаан хайрладаг.
Тэмцэл хүнд жаргал хайрладаг.
Мөнгө хүнд хөгжил хайрладаг.
Мөрөөдөл хүнд ирээдүй хайрладаг
Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой.
Буддa
Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар.
Сенека
Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.
Хилон
Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа.
Демокрит
Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
В. Гете
Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил.”Байгаа мөртлөө байхгүй ” хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
Хераклит
Нэг пийшинг түлээгээр дүүргэхээс, хоёр пийшин барих нь амархан.
Бенжамин Франклин
Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй.
Бенжамин Франклин
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
Бенжамин Франклин
Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм.
Бенжамин Франклин
Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах.
Шекспир
Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр.
Шопенхауэр
Магтаалд хайнга нь биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу.
Жан Поль
Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй, даруу байхад ч мөн адил.
Анатоль Франс
Өөрт таагүй үед бид “Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа” гэж боддог. Харин сайхан байгаа үедээ “Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа” гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л гүйцээ…
Василий Шукшин
Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ?
Эпикур
Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? -Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг.
Фалес
Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс олон бий.
Василий Ключевский
Өөрт таашаал баяр бахархал өгөх тийм ажлыг хийж байгаа тэр хүмүүс аз жаргалтай.
Ахмад Энди
Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг.
Күнз
Биес нь хол байсан ч гэлээ сэтгэлээрээ нэг байхыг найзууд гэдэг.
Мишел Монтень
Ихийг сонсож, бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан”
Зенон
Эрхэм та ХААН шиг, ШҮҮГЧ шиг ч амьдарч болно.
Харин ХҮН шиг үхэхээ мартав даа. Д.Уэбстер
Хэрвээ та чадна гэж бодвол таны зөв. Яагаад гэвэл та чадна.
Хэрвээ та чадахгүй гэж бодвол бас л таны зөв. Яагаад гэвэл та чадах байсан ч чадахгүй.
Хувирч өөрчлөгддөг мэдрэмж хэзээ ч эн тэргүүнд байх ёсгүй. Уншиж байгаа номын хэсгээс…
“Итгүүлж сэнхрүүлэх нь албадлагаас илүү үр дүнд хүрдэг.” Эзон
“Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ. Гагцхүү үйл хэрэгт нь л итгэ. ”
“Ямар ч онол, программ, улс төрийн бодлого нь байгууллагыг амжилтанд хүргэж чадахгүй. Үүнийг зөвхөн хүмүүс л хийж чадна.” А. Морита
Өглөө босоод хийх юмаа бод
Орой унтахдаа хийсэн юмаа бод
С.Пифагор
Оросын нэрт зохиолч Н.Островскийн “Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрбээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй” гэсэн энэ үгэнд би дуртай.
Хамгийн инээдтэй хүсэл бол хүн болгонд таалагдах гэсэн хүсэл би энэ үгэнд үнэхээр дуртай, энийг хэлсэн хүн ямар агуу вэ?
Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
Демокрит
Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
Соломон
Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.
Бекон
Юу ч хийлээ гэсэн, үнэн хэзээд бүрэнхийг нэвт цойлон гарч ирдэг.
Локк
Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
Пифагор
Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ.
Эпихарм
Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.
Периандр
Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа.
Лаоз
Үнэн үг уран гоё байдаггүй.
Лаоз
Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.
Питтак
Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар .
Сенека
“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан.
Зенон
Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз.
Спиноза
Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.
Сенека
Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.
Сенека
Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж.
Августин
Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
Т. Фуллер
Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.
Сенека
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
Арслан мэт ноёдыг барс мэт түшмэл дагах, барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэл дагах, ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэл дагах.
Оюунтүлхүүр
Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг.
Л.Түдэв
Хэдийгээр ичимхий зангаас тэнэг байдал бишгүй гардаг ч тэнэгүүд хэзээ ч ичдэггүй юм байна.
Үнэн үг
Ер нь өнгөрснөө ихээхэн дурсдаг хүн залхуучуудын эгнээнд хамаарагддаг.
Д.Баяндалай
Хоёр сэтгэлт эрийг эр бус, эм гэлтэй
Нэгэн сэтгэлт эрийг эр бус эрдэнэ гэлтэй
Алтан товч
Эрдэм номыг сур ах дүү нар минь
Эрх биш нэгийг оролдоод эхэл
Эхэлсэн тэр нэг зүйлээ
Эцэст нь хүртэл оролдоод үз.
Д.Нацагдорж
Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа, амьдын гавьяа, бидний өмч, бидний хувь тавилан.
Ц.Мухар
Хараалыг инээмсэглэлээр хариулж, уужуу сэтгэлээр эмчилнэ.
Д.Баяндалай
Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг
Бодол мэргэн ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин.
Хүний дотор баясгалантай бол юутай сайхан
Хүний дотор зовлонгүй бол юугай сайхан.
Д.Нацагдорж
Сайхан санаа гэдэг бусдын сайхан санааны үргэлжлэл байдаг.
Ц.Баатархүү
Ямар нэгэн ажлыг хийхэд ухаан дутна уу л гэхээс илүүднэ гэж огт үгүй.
Д.Баяндалай
Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан
Д.Равжаа
Хэрүүл шуугиантай орчноос буян заяа зугтдаг
Д.Цэдэнгухаа
Таны аз жаргал цэвэр ариун, уураг тархи гэгээн тунгалаг, ухамсарлах сэтгэл үнэнч шударга, бие махбодь эрүүл саруул болж төлөвшихөд номын өглөгч чанар оршино.
Д.Баяндалай
Бие нь хүрэлцэж хиртэнэ
Хэл нь сонсож бохирдоно,
Сэтгэл нь бодолхийлж гутна.
Д.Баяндалай
Дарга ажлаа удирдан залдаг бол удирдагч тэднийг дасгалжуулдаг.
Дарга эрх мэдэлд түшиглэдэг бол удирдагч сайн өсөлтөд тулгуурлана.
Дарга айдас төрүүлдэг бол удирдагч бүтээлч байдлыг урамшуулдаг.
Дарга би гэдэг бол удирдагч бид гэдэг.
Амьдралаас ургасан үг
Зөвхөн ухаантай эхнэрүүд л хэзээ, хаана, ямар үед, юу гэж хэлэхээ мэддэг.
Монгол үг
Ямар хүмүүжилтэй хүн байна тийм нөхөрлөл, нийгэмшлийн хэм хэмжээг тогтооно гэсэн үг юм.
Д.Баяндалай
Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө.
Л.Түдэв
Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог
Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог.
Д.Нацагдорж
Хүн эхээс мэндлэхдээ гараа атгаж төрдөг, энэ дэлхийг орхиж явахдаа гараа дэлгэж оддог.
Д.Баяндалай
Багш өнгөрснийг таньж, одоог мэдэрч, ирээдүйг таамаглах амьд төхөөрөмж юм.
Д.Баяндалай
Нөхөргүй бүсгүй цэцэг шиг хатна, эхнэргүй эр элс шиг нурна.
Б.Гэрэл
Зүүдэлж олбол үрэгддэг
Зүдэрч олбол үрждэг
Зүйр үг
Амьдрал бол боломж, түүнийг бүү алд.
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл.
Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
Амьдрал бол оньсого, түүнийг таа.
Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ
Амьдралаас ургасан үг.
Күнзийн Сургааль
Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог
Ухаантай хүн эсрэгээрээ, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.
Күнз
Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй .
Күнз
Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй.
Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт.Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог.Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.
Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Күнзи
Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.
Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.
Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.
Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.
Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг.
Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.
Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.
“We must become the change we want to see” Махатма Ганди
“Өөрчлөхийг хүсч байгаа өөрчлөлт нь бид өөрсдөө болох ёстой” Махатма Ганди
Далай ламын Мянганы сургааль
1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .
3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ .
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай .
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай .
8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд .
9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана .
10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно .
11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн .
12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм .
13. Газар дэлхийтэй эелдэг харьц .
14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч .
15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана .
16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ .
Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой .
скачать dle 12.0

Холбоотой мэдээ