Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багийнхан тусгаарлалтаас гарчээ

Тэдний шинжилгээний хариу сөрөг гарч, тусгаарласан 14 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт тусгаарлалтаас гарсан. Тэрээр тусгаарлалтаас гарсан дариуд ҮАБЗ-ийг хуралдуулж, Засгийн газарт чиглэл өгсөн байдаг.
Харин айлчлалын багийнхан өнөөдөр тусгаарлалтаас гарч байгаа аж.