ДЭМБ: COVID-19 халдвар дэлхийн 117 улсад бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан Монголд COVID-19 халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 10-ны мэдээгээр COVID-19 халдвар дэлхийн 117 улсад 125838 тохиолдол бүртгэгдмсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж нийт нас баралтын тоо 4620 болсон. Шинээр Конго зэрэг 4 оронд COVID-19-ын халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн.
БНСУ-д 240 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60 хүн нас барсан. Италид 977 тохиолдол шинээр нэмэгдэж нийт 10149 болж нас барсан хүний тоо 631-д хүрлээ.
Иранд 881 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдол 8042, нас баралт 354 болсон.
Сүүлийн 2 долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдэж байгаа халдвар 13 дахин нэмэгдэж, халдвар гарсан улсын тоо 3 дахин нэмэгдлээ. Ирэх долоо хоногуудад тохиолдол, нас баралтын тоо улам их нэмэгдэнэ гэж үзэж байна. ДЭМБ-ын захирал доктор Тедросын хэлсэнчилэн халдвар тархаж буй хурд, хүндрэл болон зарим улс орон халдварыг хязгаарлах тогтоон барих арга хэмжээ авахгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. Иймд нөхцөл байдлыг үнэлэн COVID-19-ын халдварыг цар тархал гэж тодорхойлсон байна" гэв.