Зөвшөөрөлгүй буудал, машин угаалгын газар ажиллуулж байжээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Од” авто угаалгын газар, "Найс” дэн буудлын үйл ажиллагааг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. Иймд тус газарт зөрчлийн хэрэг нээж үйл ажиллагааг зогсоосон. Хяналт шалгалт үргэлжилж байна. 
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ