Угаарын хий мэдрэгчийг унтрааж болохгүйг албаныхан дахин санууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэд угаарын хий мэдрэгчийг унтрааснаас үүдэж хордлогод орох явдал цөөнгүй гараад байна. Угаарын хий мэдрэгчээ унтрааж унтаад нас барсан тохиолдол хүртэл гарч байсан. Тиймээс угаар мэдрэгчийг оролдох, байрнаас нь хөдөлгөх эсхүл унтрааж болохгүйг иргэдэд дахин сануулж хэлье” гэв.
Засгийн газрын 62 дугаар тогтоолийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж буй. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй боловч, шалган нэвтрүүлэх товчоодуудад тээвэрлэж явсан зөрчлүүд бүртгэгджээ. Тодруулбал, Гачуурт- Улаанбаатарын чиглэлд 2,5 кг түүхий нүүрс, Гүнтийн давааны шалган нэвтрүүлэх товчоогоор 50 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг хураан авч зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээг авчээ.