У.Хүрэлсүхийн байгуулсан “Андууд” хамтлаг шинэ уран бүтээлээ гаргав



Амьд хөгжмийн “Андууд” хамтлаг “Улаан” нэртэй шинэ уран бүтээлээ өргөн бариад удаагүй байгаа бөгөөд хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж эхэлжээ. Софт рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Андууд” хамтлаг анх 2014 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан билээ. Тус хамтлаг дуучин Б.Мөнхзаяа, гоцлол гитарчин Э.Үүрийнцолмон, басс гитарчин н.Анхбаяр, бөмбөрчин н.Бямба гэсэн шинэ бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж буй юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлан байгуулсан “Андууд” хамтлаг 2017 оны тавдугаар сард есөн дуунаас бүрдсэн “Андууд” нэртэй эхний цомгоо гаргаж, анхны тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийсэн билээ.

Б.ЖАРГАЛскачать dle 12.0

Холбоотой мэдээ