“Princess Cruises” компани үйл ажиллагаагаа түр зогсоожээ

“Манай компани 18 хөлөг онгоцныхоо аяллыг гуравдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 10 хүртэл сайн дураараа зогсоолоо. Аяллаа дуусгаагүй байгаа хөлөг онгоцнууд гуравдугаар сарын 17 гэхэд зорчигчдодоо тохирох боомтуудад зогсоно” гэж “Princess Cruises” мэдээлжээ.
Бидэнтэй хамт аялдаг бүх хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхны төлөө хүлээсэн үүргээ ухамсарлан энэхүү шийдвэрийг гаргалаа гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Ташрамд дурдахад, Японы Ёкохома хотын боомтод зогссон “Diamond Princess” хөлөг онгоцны696зорчигч, АНУ-ын Окленд хотын боомтод зогссон “Grand Princess” хөлөг онгоцны 21 зорчигч халдвар авчээ.