Имарт худалдааны төв махны үнээ нэмжээ


Уржигдар буюу энэ долоо хоногийн мягмар гарагийн өглөө манай улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой иргэд сандралдаж хүнсний зах, худалдааны төвүүдийг “хоосолж” махны үнэ кг тутамдаа 500-3000 төгрөгөөр нэмэгдэж, үдээс өмнө ихэнх захад шинэ мах дуусссан байсныг бид өмнө мэдээлж байсан. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр ч удаа мэдээлэл хийхдээ хүнсний нөөц хангалттай байгаа тул зохиомол хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөхгүй байхыг сануулж, жигд тогтвортой, хүртээмжтэй байхад зохицуулалт хийхээ мэдэгдэж байсан ч Имарт худалдааны төвийн Хан-Уул дүүргийн салбарт гэхэд өнөөдөр үхрийн гуяны цул мах 19.150, үхрийн хааны цул мах 18.100, булчин мах 20.000 хүрээд байна. "Гадаадын сүлжээ дэлгүүр танайхыг л үнээ нэмээгүй байх гээд зориод ирлээ. Захын наймаачин шиг амандаа орсон үнээ бичээд тавьчихсан байх шив дээ. Ёстой урам хугарлаа" хэмээн бухимдах үйлчлүүлэгчийн хариуд худалдагч "Манай удирдлагууд л мэднэ шүү дээ эгч ээ" хэмээн учирлаж байлаа. Тус худалдааны төвд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэвэндээ, ачаалал харьцангуй бага, ариутгал цэвэрлэгээ сайн хийгдэж байсан юм. Түүнчлэн УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу тухайн дэлгүүрийн цахилгаан барааны тасаг хаагдсан байлаа.
Засгийн газрын мэдээ сонинскачать dle 12.0

Холбоотой мэдээ

learning.culpraj.org
mock.deeper.org.in
trymasak.my
telekom.com.my
journal.inforakyat.my
journal.expat.com.my
ejournal.gcstore.ma
ejournal.thebetterbath.in
journals.costuless.com.ph
ejournal.kiff.in
journal.diycart.in
journal.sdmcds.org
ejournals.perfectpdfeditor.com
journal.pilirestaurant.com
e-journal.emausamhau.com
ejournals.mightymagpie.in
journals.shrichyawanayurved.com
toto macau
paito hk
slot gacor
viral88
winstrike69
data hk
gojekpot