ҮАБЗ ямар нэгэн шийдвэр, зөвлөмж гаргасангүй


Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14:00 цагаас хуралдсан.
Коронавирусийн халдвар дэлхийн 124 улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал боллоо гэдгийг урд шөнө албан ёсоор зарласан юм. Манай улсад гадаадын нэг иргэнээс коронавирус илэрсэн ч халдвар авсан байх магадлалтай хүмүүсээс илрээгүй байна.
ҮАБЗ энэ удаагийн хурлаараа ямар нэгэн чиглэл, зөвлөмж гаргаагүй байна. Харин шинэ коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл сонсжээ.
Erennews.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ