Явуулын ажлын байр хүлээлгэн өгөв


Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын хоёр ажлын байр өгөх шийдвэр гаргаж хүлээлгэн өгөв.
Ингэснээр халдварт өвчний хөл хориотой үед өдөр, шөнөгүй ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагчдын ажиллах нөхцөл эрс сайжрах юм. Явуулын ажлын байр нь давхар дулаалгатай, паркетан шалтай, хоёр давхар шилэн цонхтой, ачиж тээвэрлэх зориулалтай эвхэгддэг шат, чиргүүл бүхий эд ангиудтай юм.
Мөн компьютерийн иж бүрэн хэрэгсэл болон зургийн аппарат, гадна камер, сүлжээ цацах төхөөрөмж зэрэг ажлын байрны бүхий л шаардлагыг ханган тоногложээ. Тиймээс албан хаагчид Шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой. Одоогоор албан хаагч гар утсаараа мэдээллийг хүргэж, улмаар нэгдсэн удирдлагатай холбогдсоны дараа гарч буй зөрчлийг шийдвэрлэж байна.
Түүнээс гадна албан хаагчдын ээлжээр амрах боломжийг хангаж, эвхэгддэг ор, телевиз, халаагуур, ус буцалгагч, ханын шүүгээ, сандал, агааржуулагч, цахилгаан зуух болон гал тогооны хэрэгслийг байрлуулжээ.
Montsame.mn


скачать dle 12.0

Холбоотой мэдээ