Италид нэг хоногт 360 хүн нас барж, амиа алдагсдын тоо огцом нэмэгдлээ
Италийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар өчигдрийн /2020.03.15/ 18:00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо хоногт 360-аар огцом нэмэгдэж, нийтдээ 1809 хүн амиа алджээ. Тус улсад халдвар авсан хүний тоо 24 мянга даваад байгаа ажээ.
Харин эдгэсэн хүний тоо 2335 хүрчээ. Итали улс сүүлийн хэдэн долоо хоногт өвчлөл, нас баралтын тоо огцом нэмэгдэж, Хятадаас гадна хамгийн их дэгдэлттэй орон болж байна. Нөхцөл байдал хүндэрсэн учраас тус улсад бүрэн хөл хорио тогтоогоод байгаа юм.
Fact.mn