“Мөнгө хүүлэгч” ББСБ-ийн эздийн дийлэнхи нь Монгол банк, Төрийн банкны удирдлагууд өөрсдөө
Монгол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын албан ёсны мэдээллээс харахад манай улсад нийт 595 Банк Бус Санхүүгийн Байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс хөрөнгө орлогоо нээлттэй мэдүүлдэг нийт 35538 төрийн өндөр албан тушаалтны компаниудтай 82 Банк Бус Санхүүгийн Байгууллага нэр нь таарч буй юм.
Үүнээс УИХ-ын 4 гишүүн байгаа бөгөөд мөн Монголбанк, Төрийн Банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байгаа нь анхаарал татна.
Тодруулбал :
1.Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн “Гэрэлфинанс” ББСБ2.Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн “Бүрэнтөгрөг” ББСБ3. Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс” ББСБ4. Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч” ББСБ5. Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил” ББСБ6. Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест” ББСБ7. Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл” ББСБ8.Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ББСБ ( П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)9. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ10. УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББСБ11. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ12. Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэнгийн “ТА финанс” ББСБ13. Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнгийн “Трасткапитал” ББСБ тус тус байна.
Банк Бус Санхүүгийн Байгууллагын жилийн хүү нь 30 орчим хувь байдаг. Үүнийг “мөнгө хүүлэлт” гэж нэрлэх нь зүйд нийцнэ.
Мөн сүүлийн жилүүдэд Монголд банкны хүүг бууруулах нь зөв гэсэн нийгмийн уур амьсгал хүчтэй болсон. Гэтэл Монголын төв банк, төрийн өмчит банкны эзэд нь өөрсдөө “мөнгө хүүлэгчид” байгаа нь үнэхээр ичгүүртэй хэрэг билээ. Мөн Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэртэй мөнгийг ББСБ-аараа “хүүлж” байгааг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ.
Э.Мягмар, Sonin.mn