“Өвгөн Феррари” моданаас гарах болоогүй
Өөрийгөө Феррари машинтай зүйрлэж Феррарид реклам хэрэггүй хэмээн хэлснээсээ хойш ийн хоч авах болсон Никитон хамтлагийн дуучин Баачка буюу Б.Батчулуун тэр цагаасаа хойш олон ч жил өнгөрчээ. Машинаар бол он хуучраад өвгөн хоч авах болсон цаг. Гэсэн ч Баачкагийн олон сайхан дуу ард олныхоо сэтгэлд нэвт шингэж, сонсох дуртай дуунуудын жагсаалтад орсоор байна. Тэтгэвэрт гардаггүй ганц мэрэгжил бол дуучин хэмээн ярьдаг. Өдгөө уран бүтээчид дундаа бас ч гэж ахмад талдаа орох болсон Баачка буюу Өвгөн Феррари маань моданаас гарах болоогүй гэдгээ батлан харуулсаар яваа. Энэ намар гэхэд л төв цэнгэлдэх хүрээлэнг пиг дүүрэн үзэгчидтэй тоглолт хийснээс харахад түүний үе, үеийн фэнүүд ямар их байгааг харуулна. Саяхан болсон нэгэн шоуны үеэр ч тэр ирэхдээ залуусыг байлдан дагуулж байсан юм.