Цангаж байсан ч, энэ тохиолдлуудад “ус” ууж болохгүй. Уусан ус тань хор болж хувирна

Ямар ч эргэлзээгүйгээр, хүмүүний амьдралыг тэтгэгч бол ус. Ус ууснаар бид эрүүл саруул амьдрах бүх үндэс суурь тавигддаг. Гэхдээ усыг хэзээ уух вэ, хэзээ уухгүй байх вэ гэдэг тун ч чухал асуудал юм. Өдөржин ус уугаад л байвал, та эрүүл сайхан байна гэсэн үг биш бөгөөд буруу цагт уусан ус нь эм биш хор болох талтай. Одоо хамтдаа хэзээ ус ууж болохгүйг олж мэдэцгээе.
Орондоо орохын өмнө
Унтахынхаа өмнө ус ууж болохгүй гэх 2 шалтгаан бий:
  • Орондоо орохын өмнө ус ууснаар, шөнө дунд шээс хүрч, тавгүй байдал үүсгэнэ. Нэгэнт шөнө сэрж, угаалгын өрөө орсны дараа буцаад тухтай унтана гэдэг ширгэсэн худгаас ус горьдож буйтай ижил болж хувирах юм.
  • Шөнө оройн цагаар бөөрний үйл ажиллагаа өдөртэй харьцуулахад муудсан байдаг. Тийм ч учраас ус уугаад унтсаны дараа өглөө хавагнасан нүүр, бүлцийсэн нүдтэй сэрдэг аж.
Дасгал хөдөлгөөний дундуур
Эрдэмтдийн үзэж байгаагаар, дасгал хийх явцдаа хэт их ус уух нь биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эрчимтэй дасгал хийх үед хүний бие махбодийн температур дээшилж, халуун болдог. Харин энэ үеэр хэт их ус уух нь электролитийн хомсдол үүсгэдэг аж.
Үүнээс үүдэж гарч болох эрсдэл: 
  • Толгой өвдөх
  • Дотор муухайрах
  • Толгой эргэх
Цаашлаад шингэний хэт их хэрэглээ нь зүрхний цохилтыг ихэсгэдэг тул зүрхний өвчтэй хүмүүст аюултай. Тийм ч учраас эмч нар дасгал хөдөлгөөнөө хийж дууссаны дараа ус уух нь илүү зохимжтой хэмээн үздэг.
Шээс тань өнгөгүй үед
Таны шээс өнгөгүй байвал энэ нь биед илүүдэл ус хуримтлагдсаны илрэл юм. Усны хэтэрсэн хэрэглээ нь натрийн түвшин буурахад хүргэдэг бөгөөд ингэснээр зүрхний шигдээс болон өөр бусад эрүүл мэндэд ноцтой аюул үүсгэх өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.
Халуун ногоотой хоол идсэний дараа
Халуун ногоотой хоол идсэний дараа ус ууж болохгүй бөгөөд халуун оргих, шатах мэдрэмж капсаицин хэмээх молекулаас үүдэлтэй. Капсаицин нь туйлшралгүй молекул учраас зөвхөн сүү шиг бусад туйлт бус бодисуудад уусах боломжтой юм.
Харин ус ууснаар байдал огт дээрдэхгүй бөгөөд зөвхөн аюулыг мэдэгдүүлж, улам бүр халуу дүйгүүлэх магадлалтай.
Хоол идэхийн өмнө болон яг хоолны дараа
Хоол идэж байхдаа ус уух нь хоол боловсруулах системийг муутгаж, хоолыг шингэхгүй болгоно. Мөн энэ нь шүлсний ялгаралтыг бууруулж, шингээгүй буюу боловсроогүй хоол нь түгжрэл үүсгэж мэдэх юм. Хэдийгээр та эрүүл хоол идэж байсан ч, үүний хажуугаар ус ууснаар энэ нь хор болж хувирах аж.
Иймд хоол идэж байхдаа, яг хоол идэхийн өмнө, хоол идэж дууссаны дараа хүйтэн ус уухгүй байхыг анхаараарай.
Хиймэл амт оруулагчтай ус
Хиймэл амт оруулагчтай ус нь хоолны дуршлыг нэмэгдүүлж таргалахад хүргэдэг. Тиймээс аль болох цэвэр ус ууж байгаарай.
Далайн ус
Далайн ус ууж болохгүй гэдгийг хүн бүр мэдэх ч, яагаад гэдгийг нь мэддэггүй.
  • Нэгдүгээрт, далайн ус нь хүний бие махбодод эмгэг төрүүлэгч вирус агуулдаг. Хэрэв та усанд сэлэх үедээ санамсаргүйгээр амандаа оруулбал, нэн даруй нулимж, гаргах хэрэгтэй.
  • Хоёрдугаарт, далайн ус нь асар их хэмжээний давс агуулдаг бөгөөд энэхүү таагүй мэдрэмжээс салахын тулд бие маш их цэвэр ус шаарддаг. Энэ нь ноцтой шингэн алдалтанд хүргэж болзошгүй юм.
Өдрийн турш хангалттай их хэмжээний ус уусан үед
Бид үүнийг дээр дурдсан боловч, ахин нэг удаа сануулж хэлье. Хэт их шингэн уух нь натрийн түвшинг бууруулж, тааламжгүй гаж нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна хэтрүүлсэн хэмжээний ус ууснаар бөөрний үйл ажиллагаа муудаж, асуудал үүсэх аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ