Австралийн тариаланчид нарны эрчим хүчний тусламжтайгаар усгүй цөлийг хүнсний ногооны асар том талбай болгон хувиргав
Австралийн хойд цөлд хүнсний ногоо тариалагч "Sundrop Farms" далайн усыг шуудуугаар татан нарны эрчим хүчний тусламжтай хүлэмж болон талбайд хүнсний ногоо тариалж, ард олныг хангахуйц хэмжээний ургац авдаг болоод эдүгээ 4 жилийн нүүр үзэж буй аж.
Давстай усыг нэрж, нартай өдрүүдэд нарны зайн хураагуур дээрээ дахин толь байрлуулснаар Цельсийн 160 градус хүртэл халдаг гэнэ. Энэ үед давстай ус ууршиж тэжээл болж өгдөг байна. Өнгөрсөн жилд 1тонн хүнсний ногоо,17 тонн буудайн ургац авсан байна.
Тариаланчид 3 жилийн дараагаар өөрсдийн гараар ургуулсан эко хүнсний ногоогоор Авсрали орныг хангана хэмээсэн нь эдүгээ эхлэл тавигдаж байна.
СайханУул