Теле хичээл зааж буй багш нарт гурван сая төгрөг хандивлав

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед теле хичээл зааж байгаа багш нарт Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийнхан нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Тэд хамт олноосоо цугларсан 3 сая төгрөгийн мөнгөн хандивыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаярт гардуулав.
Тус сургуулийн захирал н.Мөнхзаяа, “Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын үед теле хичээл зааж байгаа багш нар бидний өмнөөс ажиллаж байгаагаас өөрцгүй юм. Ийм үед хүүхдүүдийн суралцах боломжийг орхигдуулаагүй теле хичээл зохион байгуулж байгаад талархаж байна” гэлээ.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, 170 гаруй багш теле хичээл зааж байна. Та бүхний өргөсөн хандив тэдгээр багш нарын аюулгүй байдал, эрүүл ахуй, дархлааг дэмжихэд зарцуулагдах болно гээд салбарынхнаа дэмжин хандив өргөсөнд талархал илэрхийллээ.
Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын 52, 57 дугаар дунд сургууль, Буянт -Ухаа цогцолбор сургуулийн хамт олноос теле хичээл бэлтгэх багийнханд тус бүр нэг сая төгрөг, Баянгол дүүргийн “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхнасан салимон /ариутгагч гель/, витаминууд, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн хийсэн халуун хоол чацарганаар үйлчилж сэтгэлийн дэм үзүүлсэн бол Чингэлтэй дүүрэг дэх эцэг эхийн нэгдсэн холбоо ТББ 1375000 төгрөг хандивласан юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ