Сүм хийдэд гал түймэр гарч болзошгүй 2038 зөрчил илрүүлжээ
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 2 дугаар сарын 20-ноос3 дугаар сарын 10-нд хийжээ.
Хяналт шалгалтад нийт 249 үзвэр үйчилгээ, сүм хийдийн барилга байгууламж хамрагдсанаас гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 2038 зөрчил дутагдлыг илрүүлж, 461 зөрчил арилгуулсанбайна. Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, танилцуулгыг бичиж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.
Шалгалтаар дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт, барилгын нөөц гарц болон зам гарцан дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүйзэрэг зөрчил илэрчээ. Мөн цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй байна.
Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Архангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгийн Засаг даргын захирамжаар үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон. Тиймээс эдгээр аймагт үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн барилга байгууламжид хяналт шалгалтыг захирамж, тушаал, шийдвэр цуцлагдсаны дараа шалгахаар ажиллаж байна гэж ОБЕГ мэдээлэв.