ЭМЯ: COVID-19-ийн оношлуурыг 1 ам.доллар хүрэхгүй үнээр үйлдвэрлэгчээс нь авч байна
Монгол улс эхний ээлжинд Япон улсаас PCR-ийн 200 оношлуурыг үнэ төлбөргүй хүлээн авч COVID-19-ийн шинжилгээнд ашиглаж байсан. Үүний дараа 1,000 болон дахин 2,000 ширхэгийг Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүлээн авч ашиглаж байгааг ЭМЯ мэдээлэв. Чанарын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү оношлуурыг үйлдвэрлэгчээс нь 1 ам.доллар хүрэхгүй үнээр буюу төрийн байгууллагуудын хоорондын шугамаар худалдан авч байгааг яамнаас тодотголоо. Мөн Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан нэмэлтээр авах бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Үүнээс гадна “Rapid test” буюу түргэвчилсэн оношлуурыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс судалж байгааг мэдээлэв. БНХАУ, Япон улс, БНСУ, АНУ зэрэг улсууд тус оношлуурын хөгжүүлэлтийг хийж байгаа юм.
Эх сурвалж: www.bloombergtv.mn