Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Ховд аймгийн Булган сумын нутагт 35 зорчигчтой автобус өчигдөр буюу /2019.10.14/ шатжээ.
Тодруулбал, өчигдөр орой Ярант олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн жолооч Б-гийн жолоодож явсан автобус шатсан ажээ. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж бэртэлгүй гэнэ.
Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зорчигчдыг Булган суманд хүргэжээ. Галын гарсан шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар галын шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас болсон байж болзошгүй гэж дүгнэсэн байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ