Мөс цөмрөхөөс сэрэмжлүүллээ

Цаашид урин дулаан цаг ирж байгаа тул гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж байгаа тул ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулав. Мөн том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгоход зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөлөө.