Д.Болдын хамтрагчдын уран бүтээл "хүлээлт" үүсгэлээ

Тэгвэл тэрбээр сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлагтай хамтран уран бүтээл туурвихаар болсон байна.

"440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэх гэж буйгаа саяхан дуулгаж байсан дуучин ийнхүү хамтрагчийнхаа тоог нэмж байгаа бололтой.

Мөн дуучин Д.Болдын шинэ уран бүтээл хүрэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунууд олны хүртээл болно. Ийнхүү тэдний шинэхэн бүтээлүүд хүлээлт үүсгээд байна.
Дашрамд дуулгахад, илүү их мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл: B production-ы цахим хуудсыг дагаарай.