З.Нарантуяа: АН цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван саяд хүргэнэ

АН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Манай намын мөрийн хөтөлбөр "Монгол өрх хөгжлийн бодлого" нэртэй. Хөтөлбөрийн гол чиглэл бол монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргах, өсөлтийг бий болгох. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол айл өрхийг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэгдсэн. Цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван саяд хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Ажил хөдөлмөрийнхөө үр шимээр тохилог орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ" гэлээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ