О.Магнай: Иргэн бүрт 1242721 төгрөгийг олгохыг шаардаж байна
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр болжээ. О.Магнай энэ талаар хэлэхдээ "Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан олгохыг шаардаж байна. Бусад улс орнууд иргэддээ бэлэн мөнгө олгох шийдвэр гаргаад байна. Манай улс энэ бүгдээс хоцорч болохгүй. 2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын төслүүд их бий. Энэ төслүүдээ хойшлуулж иргэддээ бэлэн мөнгө тарааж эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэлээ.