Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно



Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар “Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай, “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орох тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар тус тус хэлэлцэх юм байна.
Мөн Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар болон Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.
Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.“Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухайЛ.Оюун-Эрдэнэ
2.Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухайД.Цогтбаатар
3.“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөлЧ.Хүрэлбаатар
4.“Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөлЧ.Хүрэлбаатар
5.Хуулийн төсөл эгүүлэн татах тухайЧ.Хүрэлбаатар
6.Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухайЧ.Хүрэлбаатар
7.Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар*Ё.Баатарбилэг
8.Хөрөнгө гаргах тухайЁ.Баатарбилэг
9.Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухайЧ.Улаан
10.Бусад асуудал*У.Хүрэлсүх
Танилцуулах асуудал
11.Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаарЛ.Оюун-Эрдэнэ
12.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаарЛ.Оюун-Эрдэнэ
13.Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаарЛ.Оюун-Эрдэнэ
14.Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаарД.Сарангэрэл
скачать dle 12.0

Холбоотой мэдээ