Дэлхийн 165 улсын боловсролын байгууллага үйл ажиллагаагаа зогсоожээ
Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр \2020.03.26\ ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ-аас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр 416686 тохиолдол бүртгэгдсэн байгаа бөгөөд дэлхийн ихэнх орнуудад тархжээ. Үүнээс үүдээд дэлхийн 165 улсад боловсролын байгууллага үйл ажиллагаагаа зогсоожээ.
Дэлхий дахинд цар тахал хэмээн нэрлэгдээд буй Ковид-19 вирусийн тархалт сүүлийн гурав хоногийн дотор 121 мянган тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тодруулбал:
- Европын бүсэд- Сүүлийн долоо хоногийн дотор тохиолдлын тоо 3 дахин нэмэгдсэн байна.
- АНУ-ын бүс нутгуудад- Сүүлийн долоо хоногийн дотор тохиолдлын тоо 12 дахин нэмэгдэж, дэгдэлтийн цөм болсон байна.
- Номхон далайн баруун бүсэд- Долоо хоногийн дотор 5900-аар буюу Зургаан хувиар нэмэгдсэн бөгөөд хариу авах арга хэмжээг цаг алдалгүйавч, тархалтыг зогсоосон байна.
- Итали, Спани- эдгээр улсууд нь нас баралтын төвшнөөрөө ихэнх улсаас илүү байгаа хэдий ч БНХАУ-ын дараа орж байгаа юм.
Харин дэлхий дахинд нийтдээ одоогийн байдлаар 18 мянга гаруй хүн нас барсан байна. Улс орон бүрт коронавирусийн халдвар өдрөөс өдөрт эрчимтэйгээр нэмэгдсэн тул сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүйд хүрч байгаа гэж мэргэжлийн хүн хэллээ.