Шинэ коронавирус бохирын уснаас илэрчээ
Нидерландад бохирын шугамны уснаас “COVID-19” халдварыг үүсгэгч шинэ коронавирус илэрсэн талаар тус улсын Олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэн/RIVM/мэдээлжээ.
“COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн цөөн хувийн ходоод гэдэснээс коронавирус илэрсэн бөгөөд энэ нь тэдний ялгадаснаас ялгарчээ. Тэд ялгадсаа гадагшлуулан усаа татсаны дараа ялгадас муу усны нүхээр дамжин бохирын усанд орсон байна.
Уг судалгаанаас үзэхэд бохирын усыг хянах нь хүн амын хэдэн хувь нь халдвар авсныг тогтоох сайн стратеги болох нь харагджээ. “”RIVMөмнө нь бохирын уснаас норовирус, антибиотикт тэсвэртэй бактери, полиовирус, улаан бурхны вирусийг илрүүлж байжээ.
Бохирын усыг цэвэршүүлэх байгууламжид ажилладаг ажилтнууд эрүүл ахуйн заавруудыг биелүүлснээр коронавирусээр үүсгэгддэг “COVID-19” зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Мэргэжилтнүүд молекулын аргуудыг ашиглан “COVID-19” халдварыг үүсгэгч коронавирусийг Тилбург хотын “Amsterdam Schiphol” нисэх буудлын бохирын уснаас болон Кацхювел тосгоны бохирын ус цэвэрлэх байгууламжаас илрүүлжээ. Уг байгууламжидЛун оп Занд /Нидерландад “COVID-19” халдвар авсан нь батлагдсан хамгийн анхны өвчтөний амьдардаг тосгон/ тосгоны бохирын усыг цэвэршүүлдэг байна.
“Amsterdam Schiphol” нисэх буудлын бохирын уснаас өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ноос хойш долоо хоног тутам сорьц цуглуулсан бөгөөд эхний хоёр долоо хоногт коронавирус илрээгүй аж. Харин энэ сарын 2, 9, 16-нд цуглуулсан сорьцуудаас уг вирус илэрчээ.
Вирус илэрсэн эхний сорьцыг Нидерландад халдвар авсан анхны өвчтөн тогтоогдсоноос дөрвөн өдрийн дараа цуглуулсан байжээ. Мөн дараагийн сорьцуудыг цуглуулсан хугацаа халдварын дараагийн тохиолдлууд бүртгэгдсэн өдрүүдтэй холбоотой байсан байна. Кацхювел тосгоны хувьд энэ сарын 3, 18-нд бохирын уснаас нь сорьц цуглуулсан бөгөөд 18-ны өдрийнхөөс нь вирус илэрсэн байна.
Хамгаалах арга хэмжээнүүд
Өмнөх судалгаануудаас үзэхэд бохирын ус цэвэршүүлэх байгууламжуудад ажилладаг хүмүүсийн авч хэрэгжүүлэх ёстой хамгаалах арга хэмжээнүүд тэднийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой болох нь хэдийн тогтоогджээ. Мөн тэдгээр арга хэмжээ нь “COVID-19”-ийг үүсгэгч коронавирусээс хамгаалахад ч мөн үр дүнтэй ажээ. Цэвэршүүлэх байгууламжийн ажилтнууд бохирын устай шууд харьцахаас зайлсхийх ёстой бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх үедээ хамгаалалтын хувцас, бээлий, гутал, нүдний шил, амны хаалт зүүдэг байна. Мөн гарын ариун цэврийг сайтар сахиж, гараа угаахгүйгээр нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийж, хоол идэхийн өмнө, ариун цуврийн өрөөнд орсны дараа тогтмол гараа угааж, гарын шуу руугаа ханиаж, найтаахыг зөвлөдөг юм.
2019 оны 12 дугаар сард Хятадад анх дэгдсэн “COVID-19” халдварын анхны тохиолдол Нидерландад өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд бүртгэгджээ. Халдвар авсан өвчтөнүүдийн цөөн хувь нь суулгасан бөгөөд тэдгээр өвчтөний заримын ялгадсаас коронавирус илэрчээ.