Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортлож эхэллээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт дахь Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт хийж эхлээд байна. Энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж, коронавирусийн халдвараас үүдэн зогсоогоод байсан нүүрсний экспортоо эхлүүлсэн. Үүний дараа замын-үүдийн боомтыг нээсэн ба ингэснээр манай улс гурван боомтоор нүүрс экспортлож байгаа юм.Нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хилийн боомтуудын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч ажилласан. Ингэхдээ нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч, зохицуулагч операторууд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ гэдэг шаардлагыг тавьсан байна.
БНХАУ 2019 онд 301 сая тонн нүүрс импортоор авсан. Үүнээс 25 хувь нь кокосжсон нүүрс, 75 хувь нь эрчим хүчний бусад зориулалтаар авчээ. Харин Монгол Улс 241 сая тонн нүүрс экспортоор гаргасан. Үүний 42 хувь буюу 101 сая тонн нүүрс нь Шивээхүрэн боомтоор гарчээ.