Монголд "Роснефть" орж ирэх үү
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Роснефть" компанийн Ерөнхий захирал И.И Сечинтэй УУХҮЯ-ны сайд Д.Сумьяабазарыг уулзуулсан байна.
Уулзалтын хүрээнд "Роснефть" компанийн зүгээс Монгол Улсад өөрийн салбараа нээх хүсэлтээ илэрхийлжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Роснефть" компанийн хүсэлтийг хүлээн авч буйгаа оросын талд илэрхийлжээ.
Засгийн газрын зүгээс тус мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд монополь компаниуд нөлөөлөхөөр чармайж эхэлжээ.
Энэ тухай Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр мэдээлсэн байна.