МАХ ЭКСПОРТЛОГЧДОД ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛНА
Монголын татварын албанаас татвар төлөгчдөд татварын хууль тогтоомж зөрчих эрсдлээс хамгаалах чиглэлээр сургалт явуулж байгаа билээ.
Энэхүү сургалтын онцлог нь тухайн салбарын аж ахуйн нэгжүүдээс түүвэрлэн татварын хяналт шалгалт хийгээд илэрсэн нийтлэг зөрчилд үндэслэн татвар төлөгчдөд мэдээлэл өгөх юм.
Энэ сарын эхний хагаст улс орон даяар 1267 найман нэрийн дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулсан бол 2019.10.18-нд мах экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт Татварын ерөнхий газрын найман давхарт нэг удаа л болох бөгөөд татвар төлөгчид та бүхэн идэвхитэй оролцоорой.