Улсын онцгой комисст уурхайчид 100 сая төгрөг хандивлалаа

Уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн гурван компаний залуус нэгдэн ээлжийн цалин болох 100 сая төгрөгийг улсын онцгой комисст хандивласан юм.
Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус нэгдсэн байна.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс 134 сая төгрөг хандивласныг тус компаний гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол Улсын Шадар сайд болон ОБЕГ-ын тэргүүн дэд даргад хүлээлгэн өглөө.
Уурхайчин залуус “Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа уурхайн 1300 метрийн гүнээс илэрхийлж байна. Та бүхний гаргасан шийдвэр бүхний хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байгаа алба хаагчдын цалинд бага ч болов нэмэр болоосой хэмээн уурхайн гүнээс, уурхайчдын сэтгэлээс энэхүү хандивыг өргөж байна” гэжээ.
Монгол улсын экспортын бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт ажиллаж буй уурхайчид халуун гараа сунгаж байгаа явдалд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Б.Хонгорзул
скачать dle 12.0

Холбоотой мэдээ