Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч байна

Татварын ерөнхий газраас мах экспортлож буй ААН, компаниудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзан татварын зөрчлөөс сэргийлэх талаар зөвлөгөө өгч байна.
Татварын хууль тогтоомж зөрчих эрсдлээс хамгаалах чиглэлээр татварын байгууллагаас явуулж буй зөвлөгөө өгөх сургалтад үүний өмнө 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр ажиллуулж буй иргэд оролцсон юм. Энд 1267 дэлгүүрийн эзэд хамрагдсан байна.
Энэхүү зөвлөгөө өгөх сургалтын онцлог нь тухайн салбарын ААН-үүдээс түүвэрлэн татварын хяналт шалгалт хийгээд илэрсэн нийтлэг зөрчилд үндэслэн тухайн татвар төлөгч нарт мэдээлэл, зөвлөгөө өгөн сургалтад хамруулж байгаа юм. Сургалтыг Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газар ХХААХҮЯ болон мэргэжлийн хяналт, гааль, цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ