Төрийн тусгай албан хаагчид болон эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй даатгалд хамруулна
Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нейшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо.
“Covid 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтнүүд, мөн хуулийн 3.1.6-д заасан эрүүл мэндийн нийт ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулах юм.
Даатгалд хамрагдахдаа www.mylife.mn сайтад хандан онлайнаар даатгуулах боломжтойгоос гадна 7011 336 утсаар лавлах боломжтой
Мөн тус компаниас “Тус солюшн” ХХК-тай хамтран хөгжүүлсэн Covid 19 халдварт өвчлөлтэй холбоотой цаг үеийн зөв, нэгдсэн мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор www.covid19.mn цахим хуудсыг хийсэн гэдгээ өнөөдөр Улсын онцгой комисст танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.